Сургалт зохион байгуулав

МЭДЭЭЛЭЛ

Дорнод аймаг дахь гаалийн газраас БНХАУ-тай хиллэдэг хил залгаа боомтууд 2017.05.01 өдөр амарсантай холбоотойгоор тус өдөр ГУБ нарт дараах  төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд.

1. Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлах ур чадвар сэдвээр Дорнод аймгийн “Дорнод их сургуул”-ийн лектор багш н.Анхбаяр сонирхолтой илтгэлийг тавьж чөлөөт ярилцлага хийв.

2. Улсын хилээр бараа тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх зөрчил,  Мөнгө угаах гэмт хэрэг, терроризмын талаар Дорнод аймгийн Тагнуулын газрын ажилтан н.Чингүүн,

Захиргааны зөрчил хэрэг бүртгэл сэдэвээр Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Догмиддорж нар тус тус сургалт зохион байгуулав.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *