Гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилав

Дорнод аймгийн “Дорнод аялал жуулчлалын нэгдэл”-ээс 2018.03.16-2018.03.17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Дорнын аялал-2018” нээлттэй хаалганы өдөрлөгт гаалийн байгууллагын нийт ажилтан албан хаагч нар оролцож, гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч нарт байгууллагын үйл ажиллагааны талаар болон гаалийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг таниулан гарын авлага материалыг тарааж сэтгэл ханамжийн судалгааг авч, нэгтгэв.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Дорнод аймаг дахь төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагууд, Улаанбаатар хот, Хэнтий аймаг, Сүхбаатар аймгийн жуулчны компани, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид тус тус оролцсон юм.

                Нээлттэй хаалганы өдөрлөгөөр тус гаалийн газраас аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгжүүд голчлон анхаарах зүйлс  болох гаалийн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа, эрсдэл бүхий илгээмж, дайвар ачаа, аялалын үед авч явах зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс болон бус хууль тогтоомжийн талаар сурталчилан танилцууллаа. Уг нээлттэй  хаалганы үйл ажиллагааны үеэр 3 улсын 30 орчим аж ахуйн нэгж байгууллагад гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар сурталчилан ажиллаа. Сүүлийн жилүүдэд тус газрын харъяа гаалийн салбар боомтуудаар БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотуудыг зорьсон жуулчдын хөдөлгөөн эрс нэмэгдсэн бөгөөд цаашид ч БНХАУ-аас Монгол Улсруу чиглэсэн жуулчдын хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Мөн дулааны улирал эхлэж жуулчдын хөдөлгөөн нэмэгдэх цаг үе нь тул уг нээлттэй хаалганы өдөрлөг нь цаг хугацаа, ач холбогдлын хувьд ихээхэн үр дүнтэй ажил болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *