Манжуурын гаалийн байгууллагатай уулзалт зохион байгуулав

Тус хуралдаанаар хоёр гаалийн байгууллага нь хамтарсан манифестийг хэрэгжүүлэхэд салбар боомтуудад гарч буй хүндэрлүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож цаашид үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Жишээ нь түүхий газрын тос ачисан тээврийн хэрэгслийн хувьд хамтарсан манифестийн мэдээллийг өдөртөө нэг удаа багцалсан хэлбэрээр солилцож байх, хоёр улсын гаалийн байгууллагуудын хооронд 4 сарын 1-ээс цахим манифест нэвтрэх бөгөөд энэ хугацаанд хамтарсан манифестийг цаасаар дамжуулахаас гадна цахим шуудангаар солилцож байхаар тохиров.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *