Хавиргын боомтын халаалтын шугамыг шинэчлэв

Хавиргын боомтын халаалтын шугам муудсан ашиглалтанд боомтын цогцолбор ашиглалтанд орсоноос хойш шинэчлэлт хийгдэж байгаагүй тул тус гаалийн газраас ГЕГ-т шугам, хоолой, радиаторыг солих хүсэлт гарган төсвийг хийж явуулснаар тендер зарлагдан, шалгарсан “Хос шугам” ХХК 2018.09.24-10.04 хооронд халаалтын шугам, хоолой, радиатор солих ажлыг хийж дууссан. 1996 онд тус боомт ашиглалтанд орсон цагаас хойш халаалтын шугам, радиаторыг солиогүй байсан нь олон жил шинэчлэлт хийгээгүй шугам хоолой байнга хагарч өвөлдөө боомтын халаалтыг зогсоож засварлах хүндрэлүүд байнга гарч байсан бөгөөд одоо уг асуудал бүрэн шийдвэрлэгдсэн. Өнөөдрийн байдлаар халаалт дулаан хэвийн явагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *