Эрээнцавын амралтын байранд засвар хийв

Эрээнцавын боомтод ажиллаж буй ГУБ нарын амралтын байр нь байр тус бүртээ ердийн галалгаатай  байсан бөгөөд тус салбарт ажиллаж буй ГУБ нар ажлаасаа орой ирэхэд амралтын байр нь хүйтэн зутруу байсан тул ГЕГ-т хүсэлт тавьж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн тус боомтын 4 айлын орон сууцыг бүрэн засвар хийж нэгдсэн халаалтын шугам, хоолой, радиаторыг шинээр суурилуулан халаалтын системд холбосон бөгөөд одоо тус салбарын галч нь нэгдсэн байдлаар амралтын байрыг галлаж байнгын халаалттай байснаар ГУБ нарын амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Дээрх ажлыг тус газрын техник үйлчилгээний ажилчид хийж гүйцэтгэсэн юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *