Манжуурын гаалийн удирдлагуудтай уулзав

  • 2018 оны 08 дугаар сарын 28-31-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорнод аймаг дахь гаалийн газар, БНХАУ-ын Манжуурын гаалийн байгууллагын уулзалтыг Чойбалсан хотод зохион байгууллаа. Уулзалтаар   тус 2 гаалийн байгууллагын 2007 оноос 2018 оны хооронд удирдлагын түвшинд хийсэн 9 удаагийн уулзалтаар хэлэлцсэн асуудлын хэрэгжилт болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай асуудлын талаар саналаа солилцож шийдвэрлэсэн юм. Үүнд цаашид хэрэгжүүлэх гол гол ажлуудыг дурьдвал:

    • Хоёр талын боомтуудаар нэвтэрч байгаа гол нэрийн барааны мэдээллийг хэрхэн солилцох, гол нэрийн барааны зэрэгцүүлэлт хэрхэн хийх талаар
    • Хоёр талын гаалийн байцаагч нарын спортын арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар
    • Эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангах

Хоёр талын боомтуудад гарч буй зөрчлийн мэдээллийг сар бүр солилцох талаар гэх мэт асуудлыг хэлэлцсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *