Манжуурын гаальд ажлын айлчлал хийв

  • 2018 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотод орлогч дарга Л.Алтанцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Манжуурын гаалийн байгууллагын төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар Дорнод аймаг дахь Гаалийн газар болон Манжуурын гаалийн газрын дарга нарын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн уулзалтын протоколыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, зөрчлийн мэдээ болон статистик мэдээ, гол нэрийн барааны зэрэгцүүлэлт хийх хугацааг тодорхой болгосон юм. Хэлэлцсэн асуудлууд:

    • Хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үр дүнтэй хамтарч ажиллах, харилцан туслах, зөрчлийн мэдээг сар бүр солилцох бөгөөд  хоёр талын ирүүлсэн мэдээ нь тамга тэтдэгээр баталгаажсан байна.
    • Аль нэг талын хууль тогтоомжтой зөрчилдөөгүй тохиолдолд, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэг бүртгэлтэд шаардлагатай мэдээ мэдээллийг цаг тухайд нь солилцох, нөгөө талаас нотлох баримт болон бусад баримт нотолгоог авах тухай хүсэлтийг ирүүлсэн тохиолдолд заасан хугацаанд  шийдвэрлэн албан ёсны хариуг нөгөө талдаа хүргүүлэх байдлаар бие биеийн ажилд харилцан дэмжлэг үзүүлнэ.
    • Гаалийн зөрчил хариуцсан нэгжүүд жилд нэг удаа хоёр талдаа ээлжлэн    уулзалт зохион байгуулна. 2019 оны 6-7 сард Монголын талд ажлын уулзалт зохион байгуулна.
    • Хилээр нэвтрүүлэх гол нэрийн барааг БТКУС-ын 6 оронгийн түвшинд  улирал тутам солилцож байна.

Талууд “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж“ /АЕО/-хөтөлбөрийг  хэрэгжүүлэх чиглэлээр тус тусын байгууллагад хийж байгаа ажлын талаар   харилцан  мэдээлэл хийж, энэ чиглэлээр Хятадын гаалийн туршлагаас  судлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *