ГУБ Б.Эрдэнэбаярын шинэ ном гарлаа

Эрээнцав дахь гаалийн салбарын гаалийн улсын байцаагч,  гаалийн зөвлөх Б.Эрдэнэбаяр  гаалийн улсын байцаагч нарын ажил амьдралын тухай хоёр дахь  дахь  дурдатгал номоо хэвлүүлж олны хүртээл болгож байна.

Энэхүү бодол дурдатгалын бэсрэг номыг 2017 онд тохиосон Эрээцавын гааль үүсэн байгууллагдсаны 86 жилийн ойгоор эмхэтгэн гаргахаар төлөвлөж байсан боловч   амжил болсонгүй тул ийнхүү энэ 2019 оны гахай жилийн хавар хэвлүүлэх завшаан таарав.

Эрт эдүгээгийн өнө мөнхийн түүхтэй Эрээнцавын гааль Дорнод аймаг дахь гаалийн газрын гал голомт үүсгэл суурь нь юм. Тийм учраас Дорнод аймаг дахь гаалийн газрын өвөрмөц онцлог дүр төрх, үүх түүхийн хувьд албан ёсны хувьд Эрээнцавын гаальтай бүх талаараа салшгүй холбоотой  байдаг юм.

ГУБ  Б.Эрдэнэбаяр  энэ гаалийн салбарт 2008 оноос эхлэн тасралтгүй ажиллаж амьдарч энэ боомтын түүхийг бичилцэж яваа гаалийн улсын байцаагч бөгөөд урьд өмнө нь гаргасан ном хийгээд  сонин сэтгүүлд эмхэтгэн гаргасан бүтээл нь Дорнодын гаалийн гааль  судлалд өөрийн зохих хувь нэмрийг оруулж байгаа манай гаалийн улсын байцаагч  нэг юм.

Энэ удаа Гаалийн Ерөнхий Газар болон Гаалийн газар хороодод ажиллах хугацаанд хамтран ажиллаж байсан хүмүүсээс гар дор бэлэн болсон цөөхөн ч гэсэн  материалыг эмхэтгэж “Манай гаалийнхан-цуврал 2” номыг гаальчиддаа  өргөн барьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *