Ахмад гаальчин Г.Баттөмөрийгөө дурасахад

Гурван улсын хилийн заагт төрийн албан зүтгэсэн он жилүүд

Бага насаа бусад хөдөөний хүүхдийн адил эцэг эхийн гар дээр өнгөрүүлж Баян-Уул сумынхаа 10 жилийн дунд сургуулийн 1-р ангид элсэн орж улмаар 1967 онд аравдугаар ангиа дүүргэн Цэргийн ерөнхий дээд сургуулийн хууль цаазны ангид суралцаж төгссөн билээ.

Түүний минь ажиллаж амьдарч байсан он жилүүд нилээд нилээд баялаг түүхтэй хүн байсан нь туулсан амьдралаас ихээхэн  тод харагддаг.  

Дорноговь аймгийн Замын­­­­­­­­­-Үүдийн байцаан өнгөрүүлэх 12 дугаар отрядад салааны улс төрийн орлогчоор НАХЯ-ны сайдын 282 тоот тушаалаар өөрийн бүтээлч он жилүүдийн хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн байна.

“Моннис” хувьцаат компаны Багануур дахь салбарт материал хангамжийн мэргэжилтнээр 1992 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан байна.

Тухайн үедээ Баян-Уул сумын сургуулийн бүх хүүхдүүдээс хөлдөө цана тэшүүр хийгээгүй, гулгадаггүй хүүхэд гэж бараг байгаагүй байхаа.  Дунд сургуулийн тэрсхэн насны Дондогдулам, Мөнхжаргал, Батмөнх, Цэвээндорж, Цэрэндулам, Цэрэндолгор, Цэрэннамжил зэрэг ах эгч, найз нарынх нь  хамт  түүнийг биеийг нь даалгаж улмаар   барьж өгсөн эсгий гэрт  тав тохитой амьдарч тэрхүү халуун ам бүлээрээ хичээлийн жилийг өнгөрүүлдэг байжээ. Тэд гэртээ бүгдээрээ ээлжлэн жижүүр хийж гэр орноо цэвэрлэх, хоол ундаа бэлтгэж хийх, хувцас хунараа угаах, хичээл номоо давтах үүргийг ягштал биелүүлж  ах захаа мэддэг, бие биенээ хүндэлдэг бөгөөд ах эгч нар нь үг хэлж үүрэг даалгавар өгөхөд үг дуугүй шууд захирагддаг хүмүүжилтэй  байжээ.

Дорнод аймгийн Эрээнцав дахь гаалийн хороонд 1971 оны 8 дугаар сараас 1985 оны 10-р сар хүртэл гаалийн улсын байцаагчаар ажиллаж байлаа. 1985 оны 10-р сарын15-наас 1991 оны 3 дугаар сарын 26-ны хооронд Улаанбаатар хотын Багануур дахь гаалийн салбарт салбарын эрхлэгчээр ажиллаж байлаа. “Моннис“ хувьцаат компаны Багануур дахь салбарт материал хангамжийн мэргэжилтнээр 1992 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан байна.

Нэгэн дурсамжаас өгүүлэхэд: Ах батмөнх /баханхай гэж авгайлна/ нь  тэдгээр хүүхдүүдийн дунд арын албаны үүргийг идэвхийлэн хариуцаж өглөө бүр тэднийд байх цоожтой хоолны шүүгээнээс боов боорцогийн аягануудад эн тэнцүүхэн хийж сахар талхыг хуваана. Энэ хувиарлалт нь  хэмнэлттэй байх зорилго өвөрлөж байсан болон  хоол хүнсээ хүргэхэд тустай байсан боловч зарим хүүхдүүд хоол ундандаа гэдэс дундуур  үе байдаг байсан учир хөдөөнөөс мах шөлийг нь залгуулахаар ирсэн аав ээждээ хов хүргэх  үе байдаг байв. Үүнээс хойш тэднийг цатгалан санаа амар байлгах үүргийг Баханхай маань авч байсан хэдий ч тэрээр нэг ёсны зэмлэл хүртэж байсан ажээ.

Миний хань ижил болох  Баттөмөр хүүхэд ахуй цагтаа ангийн болон саахалт айлын хүүхдүүдийн жишигээр цанаар гулгахыг маш их сонирхон амралтын өдөр болоход цаг хугацаагаа хувиарлан хичээл номондоо шамдахын зэрэгцээ бушуухан хувцас хунараа угааж гэрийн ажлаа амжуулаад  усны шувуу адил олон дүү нараа дагуулан өөрсдийн хийсэн  болон аав ээжээрээ хоршооноос  авахуулсан цанаа тэшүүрээ авч ууланд гарч улаа бутартал шавайгаа ханатал гулгадаг байснаа ярьдагсан. 1980 оны орчим Орос улс руу ажлаар явсан хүнд сайн чанарын цана захиж авчруулж  тэрээр энэ спортдоо улам  шимтэж байжээ. Мөн ууган хүүдээ шинэ цана авч өгч өөрийн биеэр үлгэрлэн гулгаж  сургаж  байв. Тэрээр цанаа янзалж тордоно гэж жигтэйхэн оролдлоготой, таарах тохирох бүхий л үйлчилгээг гойд сайн хийж өөртөө нилээд их ажил болдог байлаа.

Ийнхүү цанаар ид хавтай урамтай сайхан гулгах сонирхол нь улам их болж  сургууль, сум, аймгийнхаа нэрийг Монгол улсынхаа хэмжээнд олон удаа гаргасан амжилтын он жилүүд түүнийг угтсан. Цанын спорттой нөхөрлөсөн нь  биеийг өлчир чийрэг болгож тэвчээр хатуужилд сургахаас гадна эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй байсан нь дамжиггүй үнэн. Тэрээр  1965 онд цанын спортын 2-р зэргийн тамирчин болсон. 1962 онд дорнод аймгийн  хүүхдийн цанын аваргашалгаруулах тэмцээнд 2-р байр эзлэн 2-р зэргийн диплом хүртсэн. 1979 онд МАХН-ын гишүүнд элссэн дээ.

Түүний минь ажил амьдралын ололт амжилт энэ сайхан их спорттой олон талын холбоотой гэж би бодож явдаг. Бидний хувьд түүнийхээ ажил амьдралын талбарт болон спортын ертөнцөд гаргасан амжилтуудыг хараад сэтгэл хангалуун явдаг юм.

  • 1962.01.14-нд: Хэнтий, Чойбалсан хотын цаначдын нөхөрсөг уулзалтанд хүүхдийн цанын тэмцээнд 3-р байр, сайшаалын үнэмлэхээр
  • 1964.01.25-нд: Дорнод аймгийн Баян-уул сумын сургуулийн аварга шалгаруулах цанын тэмцээнд 1-р байр, үнэмлэхээр
  • 1965.01.25-нд :Дорнод аймгийн  Дөл сонины 20 жилийн ойн нэрэмжит болон аймгийн цанын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр эзлэн 1-р зэргийн дипломоор
  • 1966.01.24-нд: Дорнод аймгийн залуучуудын анхдугаар спартикадын 15 км-ийн тэмцээнд 1-р байр эзлэн 1-р зэргийн дипломоор
  • 1966 онд: хэнтий аймагт болсон бүсийн хэмжээнд болсон цанын 10 км болон 15 км-ийн уралдаанд тус бүр 1-р байр эзлэн хөдөөгийн залуучуудын анхдугаар спартикадын сайшаалын үнэмлэх тус бүрээр
  • 1966 онд : улаанбаатар хотноо болсон Хөдөөгийн залуучуудын анхдугаар спартикадад оролцож цанын идэрчүүдийн 10 км-ийн болон 15 км-ийн уралдаанд тус бүр 3-р байр эзлэн 3-р зэргийн диплом хоёрыг, хүрэл медаль хоёрыг
  • 1967 онд: монголын бүх ард түмний 3-р спартикадаар цанын станед уралдаанд 3-р байр, баярын бичгээр
  • 1969.02.02-нд: цэргийн ерөнхий дээд сургуулийн өвлийн анхдугаар спартикадаар 10 км-ийн цанын уралдаанд 2-р байр эзлэн 2-р зэргийн дипломоор
  • 1973.03.16-нд: улсын гаалийн хэрэг эрхлэх газрын сайшаалын үнэмлэхээр
  • 1974.03.26-нд: Эрээнцав дахь гаалийн хорооны социалист уралдаанд 1-р байр
  • 1975.02.28-нд: улсын гаалийн хэрэг эрхлэх газрын бүх ард түмний социалист уралдаанд 2-р зэргийн дипломоор
  • 1978.02.24-нд: улсын гаалийн хэрэг эрхлэх газрын 3-р зэргийн дипломоор
  • 1981.02.24-нд:гадаад худалдааны яамны гаалийн хэрэг эрхлэх газрын баярын бичигээр
  • 1981.12.15-нд: БНМАУ-д социалист худалдаа байгууллагдсаны 60 жилийн ойн тэмдэг
  • 1986.03.22-нд: багануур дахь хилийн ба дотоодын цэргийн 0252-р ангийн гар бууны буудлагын тэмцээнд 2-р байр, үнэмлэхээр

Энэ мэтчлэн хань ижлийнхээ төр засгаас гардан авч байсан шагнал урамшуулаллыг дурдахад ийм жагсаалт хөвөрнө.

Хайрт эхийн бадамын хандын элбэрэл хайраарөсөж өндийсөн үрс нь цөмөөрөө Баян-Уулынхаа арван жилийн сургуулиар дамжиж эрдэм мэдлэгийн их далайд сэлүүдэн анхныхаа боловсрол мэдлэгийн олж эзэмшсэн ажээ.

Миний нөхөр Г.Батөмөр нэгэнтээ өгүүлэхдээ: миний оюутан байхад ээж минь өгсөн юм хэмээн хуучны улаан арван төгрөгийн дэвсгэртийг илбэн үзэж нандигнан хадгалдагсан.угийн шалмаг гавшгай зан чанартай, олон түмэнтэйгээ эв нийцэрхэг сайхан харилцаатай хүн байсан тул өөрийн хариуцсан ажил албандаа чин сэтгэлээсээ хандан эцэж цуцахыг уумартан ажиллаж амьдрахыг чухалчилдаг байсан.

Эрээнцав дахь гаалийн хамт олон, 1984-1985 оны үед

Урд эгнээнд: баруун гар талаас  М.Галсан, Г.Хандмаа, гаалийн хорооны дарга И.Готов нар,

арын эгнээнд: баруун гараас Ж.Ухнаа, С.Ням-осор, Г.Баттөмөр нар

Монгол улсын гаалийн байгууллага үүсэн байгууллагдсаны 100 жилийн ойд зориулсан “Зүүн хязгаарын гааль” дурдтгал номонд: 1975-1980 оны хоорондох зургаан жилийн хугацаанд жил бүр 272975 зорчигч, 10664 зүтгүүр, 25286 суудлын вагон, 213389 ачааны вагон, 13895 авто машин,1282828 тонн ачаа улсын хилээр нэвтэрснийг тэр үед Эрээнцавын гаалийн байгууллагад ажиллаж байсан М.Галсан, Г.Баттөмөр, Н.Духлайбаатар, Н.Сарантуяа нар хууль зүйн дагуу шалган нэвтрүүлж байжээ. Энэ үед жил бүр 210-386, 1976-1981онд 1786 зөрчил илрүүлж 163471 төгрөг, контрбандын 260-аад зөрчлөөс 61356 төгрөгийн орлого оруулж  тус гаалийн хорооны ажлын гол үзүүлэлт болсон орлогыг 1975-1981оны хоорондох 7 жилд 44931-95412 төгрөг хүртэл жил дараалан  өсгөж улсын төсөвт оруулж  байжээ. Энэ бүх зөрчлийг илрүүлэхэд шалгагч байцаагч Н.Сарантуяа, Г.Баттөмөр нар онцгой сайн ажиллаж байжээ…” гэж онцлон дурдсаныг үзэхэд тэр үеийн гаальчид төрийн өмнөөс цаг үеийн шаардлагад нийцэж хүнд хүчир албыг нэгэн үзүүрт  сэтгэлээр хашиж ажил албандаа ямар их хичээл зүтгэл гаргаж  байсны тод жишээ энэ билээ.

Өвөр эгнээнд: Зүүн гар талаас Гаалийн хорооны дарга М.Галсан, н.Шарбанди,

арын эгнээнд: 3үүн гар талаас Г.Баттөмөр

Бас нэг сэтгэлд үлдсэн дурсамжаа хэлэхэд: Бид гаалийн хорооны дарга Галсан гуайг Сергеевич, С.Баатар гуайг Петрович хэмээн хүндлэн дууддаг байсан бөгөөд тэд маань ч уриалгахан гүнээ хүндэтгэлтэй  хүлээн авдаг байсан даа. Энэ мэт олон сайхан гаальчдын дунд бидний хамаг сайхан амьдрал, залуу халуун нас өнгөрсөн билээ.  Өнөөдөр эргэн санахнаа  сэтгэлд таатай олон сайхан дурсамж төрүүлсэн байна.

 

 

Дурдтгал бичсэн Ахмад багш, Боловсролын тэргүүний ажилтан

Алтан гадас одонт, гэргий Дашнямын Дулмаа

Багануур хот 2019.03.01

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *