Цагдаагийн газрын удирдлагатай уулзав

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР БОЛОН ЦАГДААГИЙН ГАЗАР 2019 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЖ, УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймаг дахь гаалийн газар болон Дорнод аймаг дахь цагдаагийн газрын хооронд 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө үзэглэж, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлууд дээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.


Гааль болон цагдаагийн байгууллага хамтран тарифын болон тарифын бус хязгаарлалттай бараа, түүний дотор хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, архи согтууруулах ундаа зэргийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, түүнтэй холбоотой мэдээлэл солилцох, мэдээллийн мөрөөр шуурхай хамтран ажиллах, сургалт судалгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор төлөвлөгөө баталж, хамтран ажиллахаар боллоо. 


Тус уулзалтад Дорнод аймаг дахь гаалийн газраас газрын дарга Б.Винтов, гаалийн зөрчил хэрэг бүртгэгч гаалийн улсын ахлах байцаагч Ж.Дэлгэрсайхан, гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Э.Мөнхтүшиг, гаалийн зөрчил хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргал, эрсдлийн удирдлага хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Мягмаржав нар, Дорнод аймаг дахь цагдаагийн газраас газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг, эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал, эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Р.Пүрэвдорж, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батсайхан, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Болд, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдалай, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ нар оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *