Эрээнцавын салбарын 2019 оны хийсэн ажил

2019 оны зуны гурван сарын хугацаанд  Дорнод аймаг дахь гаалийн газрын харъяа Эрээнцав дахь гаалийн салбарт “Шилдэг салбарын эрхлэгч” уралдааны хүрээнд нилээд ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангахтай холбоотой  ажлууд хийгдэж байна. Холбогдох тайлан гаалийн газарт хүргүүлэв.

Эрээнцав дахь гаалийн салбарт Дорнод аймаг болон Чулуунхороот сумын  удирдлага, Баян-Уулын 0275-р ангийн захирагч Б.Гантөгс нар салбарт зочилов.

2019 оны 6 дугаар сарын дундаас эхлэн ОХУ-ын иргэд  Москва, Новосибирск, Чита, Владивосток зэрэг хотуудаас  Халхын  гол дахь зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгал сэргээх ажлаар 10 орчим тээврийн хэрэгслээр  30 гаруй иргэд  нэвтэрч өнгөрөв.

    

              2019 оны 8-р  сарын 12-наас 13-ны өдрүүдэд Эрээнцавын боомтоор 14 суудлын вагон, зэвсэг техик, байлдааны зориулалттай машин техник ачсан 108 ачааны вагон, ОХУ-ын 715 иргэнд хяналт тавьж нэвтрүүлсэн. Монгол Оросын “Сэлэнгэ 2019” хээрийн сургуульд оролцох байлдааны зориулалт бүхий  машин техник, зэвсэг хэрэгслийг  гаалийн хяналтанд авч  зэвсэг техникийг дагалдсан жагсаалтаар тулган шалгаж гүний гаалийн газрын хяналтанд  манифест бичигдэж илгээгдсэн. 

             2019 оны 8-р сарын 29-нээс 31-ний өдрүүдэд суудлын вагон 14, зэвсэг техник хэрэгсэл ачсан 108 ачааны вагон, ОХУ-ын 659 иргэнд гаалийн хяналт тавин  ажиллаж Монгол-Оросын хамтарсан хээрийн сургуульд оролцсон цэргийн зэвсэг техник, бие бүрэлдхүүн монголын нутаг дэвсгэрээс гарсан. Тэрээр зэвсэг техник, байлдааны  хэрэгсэл нь гадаад улсын бараа түр хугацаагаар ороод өөрчлөлт орохгүй буцаан гаргах горим /507/321/-ын  дагуу гаалийн бүрдүүлэлт хийгдэв.

   

   

Ногоон байгууламжийн үр өгөөж:

         

ГУБ Ням-Очир өөрийн санаачилгаар ГУБ нарын амрах нэг байранд засвар хийж өөрийн тав тохитой амьдрах орчноо бүрдүүлэв.

   

ГУБ нарын амрах байр №1

Эрээнцав боомтын  ГУБ нарын амрах байрны дунд ундны усны хэрэглээг хангах    зорилгоор шинээр гүний худаг ашиглалтанд оруулав.

   

   Гаалийн хяналт шалгалт хийх “яма”-ыг гаалийн газрын дэмжлэг туслалцаатай  салбарын ажилчдын хүчийг зохион байгуулж  ашиглалтанд оруулав.

   

2019 оны 5-р сард Дорнод аймгийнЧулуунхороот сумаас  зохион байгуулж Дорнод аймагт зохион байгуулсан монгол оросын  эв модны наадамд  Дорнод аймаг дахь гаалийн газар, Эрээнцав дахь гаалийн салбарын хамт олон идэвхи зүтгэлтэй оролцов. Энэ удаагийн Монголд болсон энэ удаагийн баярт ОХУ-ын Борзын  районы захиргааны удирдлага, зочид төлөөлөгчид оролцсон.

        Засаг захиргааны хувьд Эрээнцав боомт  Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт  оршдог тул орон нутгаа дэмжиж багийнхаа  баярт манай боомтын хамт олон оролцож  түрүүлсэн бөхийн бай шагналыг дааж  гардуулсан үйл явдал болсон.

Бөх: Аймгийн начин Таванбаатар

 

ЭРЭЭНЦАВ ДАХЬ ГААЛИЙН САЛБАР

2019-09-12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *