Манжуурын гаалийн байгууллагатай удирдлагын түвшинд уулзав

Манжуур хотноо 2019.03.28-ны өдөр хоёр гаалийн байгууллагын дарга нарын уулзалт хийж, 2018 онд хийсэн ажлаа дүгнэн, 2019 онд хийх ажлаа төлөвлөж, хурлын тэмдэглэл үйлдэн баталгаажууллаа. Уулзалтын хүрээнд 2018 онд хийсэн ажлыг хангалттай гэж дүгнэсэн бөгөөд 2019 онд 6 ажил хийхээр тохиров.

Уулзалтын үр дүнд шинээр эрсдлийн мэдээлэл солилцохоор болсон, статистик болон зөрчлийн мэдээг сар бүр, хамтарсан спортын тэмцээнийг Манжуурын гаалиас агаарын теннисний тэмцээн зохион байгуулах санал ирсэн бол манай талаас оюуны спортоор нөхөрсөг тэмцээн зохион байгуулах, тухайлбал шатар, хоёр улсын гаалийн тухай хууль болон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан барааны талаар АХА тэмцээн зохион байгуулахаар санал өгснийг хүлээн авсан юм.

            Хоёр талын холбоо баригчаар Манжуурын гаалиас гаалийн улсын байцаагч Хуар, Дорнодын гаалиас ГУАБ Д.Тунгалаг нарыг ажилуулахаар болж цахим хаягаар мэдээлэл солилцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *