БНХАУ-ын Улаанхотын гаалийн байгууллагатай ажлын уулзалт хийв

БНХАУ-ын Манжуурын Гаалийн газрын харъяа Улаан хотын Гаалийн газрын орлогч дарга Жан Ай Жүний урилгаар Дорнод аймаг дахь гаалийн газрын орлогч дарга П.Одсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг нар БНХАУ-ын Улаан хотод 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн уулзалт хийв. Уулзалтаар хамтарсан манифестийг цахим хэлбэрээр солилцох ажлыг боловсронгуй болгох, Монгол улсын тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Рашаан боомоор нэвтрүүлэхгүй байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу их хэмжээний валют хууль бусаар нэвтрүүлэх болон бусад хууль бус барааг хилээр нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч хамтарч ажиллахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *