Тус гаалийн газраас харъяа хилийн гаалийн салбараар зорчиж буй иргэд үйлчлүүлэгчид зорчигчийн гаалийн мэдүүлж хэвшихийг тус газрын дотоод онлайн хуралаар мэдэгдэж, “Зорчигчийн гаалийн мэдүүлэг бичих заавар” сэдвээр ГУБ Т.Тамир сургалт хийлээ. Сургалтанд тус газрын нийт ГУБ нар хамрагдсан. Одоо тус гаалийн газрын бүх салбар боомтод зорчигчийн гаалийн мэдүүлэг бичиж хэвшээд байгаа бөгөөд ГУАБ Ж.Дэлгэрсайхан, ГУБ Л.Отгонжаргал нар Хавирга, Баянхошууны боомтод 2018 оны 06 дугаар сарын 4-15-ны хооронд ажиллаж гаалийн декларацийн бичилт болон гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд давхар хяналт тавьж ажиллаа.
Гаалийн хилээр их хэмжээний валюттай нэвтэрч буй зорчигч нарт валютаа гаалийн байгууллагад мэдүүлэн хилээр нэвтэрч байхыг сануулсан сануулгын “Зорчигчийн анхаарал”-д гэсэн сануулаг бэлтгэн монгол, орос, хянад, англи хэл дээр хэвлэн зорчигчдийн харагдахуйц газар байршуулан анхааруулан ажиллаж байна