Тендер

ТӨР ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Сонгон шалгаруулалтын нэр: Дорнод аймаг дахь гаалийн газрын салбаруудад албан тасалгааны зориулалтаар байр талбайг гаалийн зуучлагч байгууллагуудад түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” 51 дүгээр тогтоолыг үндэслэн Дорнод аймаг дахь гаалийн газрын салбаруудад албан тасалгааны зориулалтаар  нийт 55 м.кв талбайг гаалийн зуучлагч байгууллагуудад түрээслэх түрээслэгчдийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 10.00 цагаас өмнө Дорнод аймаг дахь гаалийн газар дээр материалаа битүүмжлэн, материалын жагсаалт /Дугтуйны гадна талд бичсэн/ хамт ирүүлнэ.

  1. Түрээслүүлэх байр, талбайн танилцуулга

Дорнод аймаг дахь гаалийн газрын танилцуулга

БайршилНийт талбайн хэмжээСуудлын тоо
Дорнод аймаг дахь гүний гаалийн газар9 м23
Эрээнцав дахь гаалийн салбар4 м21
Ульханмайхан дахь гаалийн салбар2 м21
Хавирга дахь гаалийн салбар8 м24
Баянхошуу дахь гаалийн салбар16 м24
Сүмбэр дэх гаалийн салбар16 м22
  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 10.00 цагаас өмнө
Материал хүлээн авах хаягДорнод аймаг дахь гаалийн газрын байранд
Материал нээх хугацаа, хаяг байршил2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 11.00 цагт Дорнод аймаг дахь гаалийн газрын 2 дугаар давхарын хурлын зааланд сонгон шалгаруулалтанд оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээНэг метр квадратын үнэ 7,000.00 /Долоон мянган/ төгрөг
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлГаалийн зуучлагч, тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх.
Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэлДорнод аймаг дахь Гаалийн газрын конторын 2 дугаар давхрын хурлын зааланд сонгон шалгаруулалтыг зохион байгуулна
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбарҮйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих) Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт) барьцаа төлбөр төлөх чадвартай байх Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал Оролцогч шаардлагатай материалыг бүрэн бүрдүүлж, битүүмжилж, Гаалийн газарт өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ирүүлэх Оролцогч өмнө нь Гаалийн тухай хуулийн аливаа зөрчил гаргаагүй байх
  1. Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Дорнод аймаг дахь Гаалийн газар дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Дорнод аймаг дахь гаалийн газрын доорхи утсаар болон http://dornod.customs.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг “Дорнод НАА” ХХК-ын зүүн талд байрлах Гаалийн газрын 2 давхарт бичиг хэргийн эрхлэгч

Холбогдох утасны дугаар: 70582185, 80041878, 99078112

Дорнод аймаг дахь гаалийн газар