Салбар, Хяналтын бүс

Эрээнцав дахь гаалийн салбар

1. Ereentsav

Эрээнцавын боомт  1932 онд нээгдсэн. Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багт оршдог.  Аймгийн төвөөс  260 км, сумын төвөөс  5 км зайд оршдог.  Уртрагийн 115o44’39.28’’, өргөрөгийн 49o53’13.50” градуст оршдог. Автозам болон төмөр замын хяналтын бүстэй, олон улсын А-зэрэглэлийн боомт юм. Автозамын хяналтын бүсээс төмөр замын хяналтын бүс хүртэл 2 км.


Хавирга дахь гаалийн салбар

2. Khavirga

Монгол, Хятад улсын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын 1991 оны  6 дугаар сарын 24-ны хэлэлцээрийн дагуу Хавиргын  боомт 1992 оны 7–р сарын 1-нд  нээгдсэн. Тус боомт нь 2016 оноос эхлэн ажлын 5 өдрөөр, байнгын ажиллагаанд шилжсэн. Аймгийн төвөөс 135 км зайд оршдог.


Баянхошуу дахь гаалийн салбар

3. Bayankhoshuu

Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын 1991 оны 06 дугаар сарын 24-ний хэлэлцээрийн дагуу 1992 оны 07-р сарын 01-ны өдрөөс анх нээгдсэн. Баянхошуу боомт нь 2 талын шинжтэй,   Чойбалсан хотоос 340км-ийн зайд алслагдсан, БНХАУ-тай усаар хиллэдэг авто замын боомт бөгөөд тус салбарын нийт бараа эргэлтийн 93%-ийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний бараа тээврийн хэрэгсэл, түүхий тосны экспорт эзэлж байна.


Ульханмайхан дахь гаалийн салбар

4. Ulikhanmaikhan

1972 оны 8 дугаар сард  анх үйл ажиллагаа нь эхэлсэн. Тус боомт нь Оросын Холбооны Улсын хилээс 0,8 км, Чойбалсан хотоос 270 км, Баян-Уул сумаас 48 км, Улаанбаатар хотоос 740 км зайтай оршдог.  Хоёр талын шинжтэй,  автозамын боомт юм.


Сүмбэр дэхь гаалийн салбар

5. Sumber

Сүмбэр-Рашаантын боомт нь 2013 оны 7 сарын 14-ний өдөр албан ёсоор нээгдсэн. Тус боомт нь олон улсын зэрэглэлтэй, улирлын чанартай, жилд 76 хоног нээгддэг. Чойбалсан хотоос 460 км зайд оршдог. Урьдчилсан судалгаагаар, өдөрт 50-80 авто тээврийн хэрэгсэл, 100-250 зорчигч улсын хилээр нэвтрүүлэх хүчин чадалтай. Одоогоор боомт бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна.



“Чойбалсан” ОУНОБ-ын дэргэдэх хяналтын бүс

1. Choibalsan

ГЕГ-ын даргын 2010 оны 03-р сарын 05-ны өдрийн 114 дүгээр  тушаалаар Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах нисэх онгоцны буудлын 2000м2 талбайг гаалийн хяналтын бүсээр зарласан. Чойбалсан-Хайлаар, Хайлаар-Чойбалсангийн чиглэлд   нислэг  үйлдэж байсан боловч “Хүннү эйр” ХХК-ны захирлын 2016 оны 05 сарын 25-ны өдрийн шийдвэрээр  2016 оны 9 сарын 1-ны хүртэлх хугацаанд олон улсын нислэг цуцлагдаад байна.


Төмөр замын “Баянтүмэн” өртөөний дэргэдэх гаалийн хяналтын бүс

2. Bayantumen

ГЕГ-ын даргын 2010 оны 04 сарын 09-ны № 202 тоот тушаалаар “Гааийн хяналтын бүс”-ээр зарлагдсан. ГЕГ-ын даргын 2015 оны 05 дугээр сарын 13-ны өдрийн А/88 тоот тушаалаар ГХБ-ийн  хугацааг 2 жилээр сунгасан.


“Дачин” ХХК-ны 21дүгээр талбайн дэргэдэх гаалийн хяналтын бүс

3. Dachin

Аймгийн төвөөс 200 км алслагдсан. 2014 онд 1841 экспортын мэдүүлгээр, 542.9 мян.барр, 2015 онд 9053 экспортын мэдүүлгээр 1930.0 мян.барр 2016 оны 06 сорын 15-ны байдлаар  8354 мэдүүлгээр 1820.06 мян барр түүхий нефтийг Баянхошуу боомтоор тус тус экспортолсон  байна. ГТЕГ-аас хяналтын бүсээр зарласан тушаал одоогоор гараагүй байгаа боловч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.


Шинь Шинь ХХК-ны дэргэдэх гаалийн хяналтын бүс

4. ShingShing

ГЕГ-ын 2010.07.06 оны 336 тоот тушаалаар гаалийн хяналтын бүсээр зарлагдсан. Чойбалсан хотоос 130 км, Дашбалбар сумаас 60 км, Хавиргын боомтоос 240 км зайд оршдог. Хар тугалага, Цайрын баяжмал олборлож БНХАУ-д экспортолдог. 2013 оны 02/1412 тоотоор 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүйн улмаас “хүчингүй болгох үндэслэлтэй” гэсэн албан тоот ирсэн. Иймд гаалийн хяналтын бүсийн хугацааг сунгуулах шаардлагатай байгаа. Далангийн ус шүүрэлтээс шалтгаалан үйл ажиллагаагаа түр зогсоосон  боловч даланг засварлаж 2016 оны 06 сарийн 10-нд улсын комисс хүлээлгэн өгсөн. Одоо үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа. 


“Шанлун” ХХК-ны дэргэдэх гаалийн хяналтын бүс

5. Shanlun

МУГЕГ-ын 2007оны №240 тоот тушаалаар хяналтын бүсээр зарлагдсан, хяналтын бүсийн хэмжээ 1.5 га газар. Чойбалсан хотоос 140 км, Хавиргын боомтоос 60 км зайтай газарт оршдог. ХӨ-ийн 48 55  20,45  , ЗУ-ийн 115  20  48,66   -т байрлана Хар тугалага, Цайрын баяжмал олборлодог. 2013 оны ГЕГ-ын дэд даргын 02/1412 тоот албан бичгээр “6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүйн улмаас хүчингүй болгох үндэслэлтэй” гэсэн боловч тушаал гараагүй байгаа.


“Талын сувд” ХХК-ны дэргэдэх гаалийн хяналтын бүс

6. Taliyn Suvd

ГЕГ-ын 2012.10.19 өдрийн А/184 тоот тушаалаар гаалийн хяналтын бүсээр зарлагдсан. ГЕГ-ын 2015.07.22-ны өдрийн А/169 тоот тушаалаар үйл ажиллагааг нь зогсоосон боловч ГЕГ-ын 2015.12.25-ны өдрийн А/317 тоот тушаалаар хугацааг сунгасан. “Талын сувд” ХХК-ны гаалийн хяналтын бүсэд одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байна.  Цаашид хяналтын бүсэд гаалийн улсын байцаагчийн ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, хяналтын бүсийн шаардлагад нийцүүлэх шаардлагатай.


“Талын сувд” ХХК-ны дэргэдэх нээлттэй гаалийн баталгаат агуулах

7. Taliyn Suvd

ГЕГ-ын даргын 2012 оны 12 сарын 18-ны А/239 тоот тушаалаар "Талын сувд" ХХК-ны дэргэдэх 2103м2 талбайг Гаалийн баталгаат агуулахаар зарласан. Төрөл бүрийн бараа, 1824м2 талбайгаа дулаан агуулахад хүнсний бараа хадгалах зориулалттай. Одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Цаашид гаалийн байгууллагаас тавигдаж буй шаардлагад бүрэн нийцүүлж хөрөнгө оруулалтын ажлуудыг хийх шаардлагатай.